Eco-friendly Lifestyle буюу байгальд аюулгүй амьдралын хэв маяг гэсэн үгийг сонсоогүй хүн ховор байх гэж бодож байна. Хүний хэт замбараагүй хэрэглээнээс үүдсэн байгалын бохирдолийг багасгах зорилгоор сүүлийн жилүүдэд байгальд хор хөнөөлгүй техник технологи, байгальд ойрхон амьдралын зөв хэвшлийг бий болгох талаар дэлхийн улс орнууд ихээхэн анхаарах болсон билээ. Тиймээс өнөөдөр би нэгэн сонирхолтой жишээг танилцуулахаар шийдлээ. Энэ бол Шотландын FindHorn хэмээх эко-тосгоны тухай юм. Эко-тосгон гэдэг нь байгальтай ойрхон амьдралын хэв маягийг илүүд үздэг хүмүүст зориулсан систем бөгөөд тэр дундаас хамгийн алдартай нь энэхүү тосгон юм. Анх 1965 оноос эхлэн эко-тосгон болох ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд 3н томоохон онцлогтой.
1. Байшин барилга : Тосгоны байшин барилгуудад байгальд ээлтэй технологи ашигласан бөгөөд улирлын өөрчлөлтөнд тэсвэртэй байхаар барижээ. Тухайлбал дээвэр дээрээ зүлэг дэвссэнээр өвөлдөө дулаахан, зундаа сэрүүхэн. Байшингийн дээврийг барихдаа байгалын шаварлаг хөрсийг ашиглан хийсэн хавтанг ашигласан бөгөөд дулаан алдалтийг багасгахын тулд дулаалга болгож ханандаа сонингийн цаас зэргийг ашигласан байна. Цонхны хувьд, 2-3н давхар шиллэж түүний хоорондох завсарыг хийгээр дүүргэсэн байдаг тул дулааны алдагдалт ч маш бага байдаг гэнэ. Мөн айл болгон дээвэр дээрээ нарны зайн хавтанг суулгаснаар өрхийн ус халаагуур системдаа нарны энергийг ашигладаг юм байна.
2. Хэрэглээний нийт эрчим хүчээ салхи болон нарны энергийг ашиглан хангадаг. Салхины хүчийг ашиглан эрчим хүч гарган авах 4н салхин турбинтэйгээс гадна айл бүр өөрийн гэсэн нарны зайн хавтантай.
3. Хамгийн гол онцлог нь бохир усаа ургамлын тусламжтайгаар цэвэршүүлдэг. 1995 онд анх Амьд Машин гэж нэрлэгдсэн энэхүү байгалын аргаар цэвэршүүлэх системийг суурилуулсан бөгөөд 4-5н усан санд нутагшуулсан бактер, замаг, микро-организмууд, болон маш олон төрлийн ургамал мод, дун, загас зэрэг нь байгалын амьд шүүлтүүр болж усыг цэвэршүүлдэг. Энэхүү аргад химийн ямар ч бодис хэрэглэхгүйгээс гадна хамгийн гол нь эргээд ууж болохуйц хэмжээнд хүртэл ус цэвэрлэгддэг. Мөн борооны усыг айл бүр өөрийн цэцэрлэгээ услахад ашигладаг аж.
4. Тосгоныхон газар тариаланг, болон мал аж ахуй эрхлэх замаар хүнсний хэрэгцээгээ хангадаг бөгөөд химийн бордоо ашиглалгүй байгалын цэвэр органик хүнсний ногоонуудийг тариалдаг байна.
Өнөөдөр дэлхийн ихэнхи улс орнууд сэргээгдэх эрчим хүч рүү дахин анхаарлаа хандуулж эхлэж байна. Дэлхий даяар атомын цахилгаан станцуудын тоо бууран, харин эсрэгээрээ сэргээгдэх эрчим хүч ашиглан цахилгаан гарган авах станцуудын тоо ойрын үед эрчимтэй өсөж байна. Бидний урд хөрш Хятад хүртэл сүүлийн 5хан жилийн дотор салхины эрчим хүч ашиглан гаргаж авдаг цахилгааны хэмжээгээр дэлхийд 1рт ордог болчихжээ. 2хон саяуулхнаа бидэнд одоогийн байдлаар атомын цахилгаан станц дэндүү ахдах мэт санагдаж байна. Хамгийн гол нь бид өнөөдөр өндөр хөгжил гэдгийг юу гэж харж тодорхойлж байна вэ? Бидэнд, бидний хойч ирээдүйд цээж дүүрэн амьсгалах цэвэр агаар, нүд булаах тансаг байгаль, гар сунгаад хүрчихмээр ойрхон санагддаг цэнхэр тэнгэр л хэрэгтэй гэдгийг олон хүн ойлгож ухаарч байгаа болов уу!!!
No comments:
Post a Comment