Monday, April 18, 2011
Уянгын дотоод гадаад ертөнц
Блог нээчээд олигтой нийтлэл ч оруулаагүй удаж байгаа юм байна. Энэ удаа зүгээр л өөрийнхөө тухай бичихээр шийдлээ.
Энд миний хаана амьдардаг, хэдэн настай эсэх зэрэг улиг болсон товч танилцуулгын асуултууд огтхон ч дурдагдахгүй, гагцхүү өөрийнхөө доторхи `БИ`-гээ танилцуулах гэсэн юм. Биендээ ахадсан байж магадгүй томоос том зорилготой мөрөөдөмтгий жирийн л нэг бүсгүй. Гэхдээ зорилгоо биелүүлж амжилтанд хүрч чадна гэдэгтээ яагаад ч юм хэзээд бат итгэлтэй байдаг. Дэндүү олон зүйлийг хийж чаддаг болохсон гэсэн шуналтай хүслээсээ болоод заримдаа тавьсан зорилгийнхоо замаас хазайх тийшээ хандчихсан байдаг талтай. Гэвч одоохондоо ганц сайн чаддаг зүйл минь хичээл хийж суралцах юм шиг байгаан. Арван жилд байхийн биеийн тамираас бусад бүх хичээлдээ жигд сайн, нэг их онцгойрч тодорсон зүйлгүй сурагч насаа дуусгасан даа.
Олон хүнээс эрэгтэйлэг гэсэн үгийг сонсож байсан ч гадна үзэмжээрэээ хэнд ч хэзээ ч эрэгтэйлэг харагддаггүй шүү. Юу юунаас илүү хувцас загварт шунан дурладаг. Өмсөхөөсөө өмсөхгүй нь их хэтэрхий өндөр өсгийт гуталнууд авчихаад шкафны чимэглэл болгож тавих дуртай. Хэзээ нэг өдөр холливудын одод шиг асар том хувцасны өрөөтөй болох нь миний олон мөрөөдлүүдийн нэг.
Зан аашын хувьд, заримдаа хэнээтэй юм шиг хэнхэг зан гаргачих гээд, шулуунаас шулуун хүн болох гэж хэтэрхий хатуу үгийг эргэн тойрныхоо хүмүүст хэлж сэтгэлийг нь гомдоочихдог муу ч гэхэд сайн ч гэж хэлэхэд хэцүүхэн зантай. Гэхдээ хайр сэтгэлийн асуудал дээр нялуунаас шулуун гэдэг үг барагтай л үйлчилдэггүй. Бусад бүсгүйчүүдийн л адилаар хайртай хүндээ эрхлэж халамжлуулах дуртай. Хайртай хүмүүсийнхээ үгийг юу юунаас илүү хэт эмзэгээр хүлээж аваад хааяахан хэрүүл нэхчихдэг зангаа засах гээд барахгүй байгаа.
Заримдаа хэтэрхий Open-Minded байж магадгүй. Хүмүүсийн хүсэл сонирхол, үзэл бодол, санаа сэтгэлийг буруушаахгүйг хичээдэг ч заримдаа сурныхаа амсрийг задгайлж орхиод найз нөхөдтөйгөө гэмгүйхэн `хүмүүс муулалт` хийчихдэг. Эмэгтэй эрэгтэй хүний жендерийн асуудалд эрх тэгш байхийг хичээдэг, эр хүнд ялагдах дургүй гөжүүд зантай. Тийм зангаасаа болоод ч тэр үү одоогийн энэ мэргэжилээ сонгосон.
Хэнэггүй гэдэг занг ээжээсээ мянга түмэн удаа хэлүүлж байсан байх. Нэг их сүртэй биш бяцхан асуудлийг шийдэх гэж өдий төдий бодол болдог ч, заримдаа хэнэггүй зангаасаа болж өөрт хэт чухал зүйлүүдийг дэндүү хайхрахгүй орхичихсан байдаг. Хүмүүс тусламж гуйвал өөрийн чадах бүх зүйлээрээ туслахийг хичээдэг мөртлөө бусдаас тусламж авах тийм ч дуртай биш. Би чаднаа чадна гэж гүйх дуртай хэнхэг охин байсан тэр зан яг л хэвээрээ байх шиг байгаа юм.
Хамгийн сүүлд олон дуртай зүйлийнхээ заримнаас тоочиход:
1. Хар кофе, цэвэр шоколаданд нугасгүй дуртай.
2. Усан цэнхэр, Гал улаан, Нил ягаан өнгөнд дуртай.
3. Ганцаар байж ном уншиж намуухан орчинд байх дуртай. Бие дааж ганцаараа хэдэн жил амьдарснаас ч болсон уу зожигдуу зан сурч байж магадгүй.
4. Уйтгартай үедээ хөгжим сонсож зүгээр л хэвтэх юм уу шүлгийн ном, түүхэн романууд, философи гээд л сонирхолтой санагдсан бүгдээ л уншдаг.
5. Уурлахаараа дуугаа хураачихдаг, хүнтэй хэрэлдэх дургүй учираас хэрүүлийн өөдөөс олигтой үг хэлэхдээ мааруухан :D
6. Хайр дурлалын романтик, сэтгэл зүйн аймшигт кинонуудад тийм ч дуртай бус, бараг л үздэггүй. Харин адал явдалт, шинжлэх ухааны зөгнөлт, mysteries кинонуудад бол нугасгүй. Зарим хүнээс ТВ Сериалд донтож байна шүү гэдэг сануулгийг хүртээд байгаа.
Wednesday, April 13, 2011
Эрээвэр Хураавар бодлууд минь - 1
Японд сар гаруйн өмнөх аймшигт газар хөдлөлтийн улмаас үүссэн Фүкүшима 1-р атомын цахилгаан станцын ослоос болж гэнэт Монгол харихаар болов. Миний амьдарч байсан газар Фүкүшимагаас 300 гаруй километрийн зайтай тул байдал тийм хүнд байгаагүй ч Монголын тв-үүдийн хэт дэвэргэсэн мэдээллээс болж нийгэмд нилээдгүй паник айдас үүсгээд амжиж... Нас дээр гарсан эмээгийн маань даралт нь ихсэж, гэр бүлийнхэн ч сандрал орсон байсан тул санааг нь амраах зорилгоор монгол руугаа харихаар шийдэв.
Олон улсын нисэх онгоцны буудалд очиход япон дахь гадаадууд хүртэл харицгаан их л хөл хөдөлгөөнтөй байв. Тэр дундаас манай монголчууд нэг юмаараа ялгарч байсан нь бусдийгаа хүндэлж оочерлэж чаддаггүй хүлээцгүй зан байлаа. МИАТ-ын нэмэлт нислэгэнд яаж ийгээд багтаж суух гэсэн хүмүүс тэнд бага зэргийн эмх замбараагүй байдал ч үүсгээд амжив. Нарита дээр байгаа монголчуудаа нэмэлт нислэгээрээ багтаан авч явнаа гээд байхад л урдуур оочер дайрах, танидаг хүнээрээ яриулах, эсвэл МИАТ-ын ажилчид руу дайрч хэрүүл хийх гээд бүдүүлэг ч гэмээр хэцүүхэн араншинг гаргацгааж байв. Би чамаас дээдэхтэй нь харицдаг, чам шиг амьтнийг хоолноос нь салгана шүү гэж ажилчид руу нь дайрах хүн ч байлаа. Гэхдээ МИАТ-ынхний хувьд зохион байгуулалт хангалтгүй байсан нь ийм асуудал үүсэхэд ч тодорхой хэмжээгээр нөлөөлсөн гэж хувьдаа бодож суулаа. Мөн дээр нь гадаадын онгоцууд хэдэн зуугаар нь хүмүүсээ аван нисэж байгаатай харицуулахад МИАТ-ын онгоц жижигхэний улмаас нэг удаагийн нислэгээр 170 орчим л хүн тээвэрлэж байсан болохоор онгоцны буудал дээр бараг Монголчууд л нислэгээ хүлээн хонож байсан гэхэд болно.
Харин монголд ирээд шууд нэг толгойний өвчинтөй болсон нь машин зам хөндлөн гарах асуудал байлаа. Ногоон гэрлээр ч зогсохгүй явцгаадаг, явган зорчигчоо хүндэлдэггүй бүдүүлэг үгээр дайрч доромжилдог, учиргүй сигналдаж хүмүүсийн амгалан тайван байдлийг алдагдуулдаг, дүрэм зөрчдөг байж цагдаагийн тавьсан шаардлагийг үл тоодог том толгойтой жолооч нар их байлаа. Бүүр хэд хэдэн удаа машинд дайруулангаа алдаж, ногоон гэрлээр хирнээ машинуудаас зугтах шахам замаар гүйн гарч байх жишээтэй. Үйлчилгээний салбарын хувьд харьцангуй үйлчлэгч нарын харьцаа сайжирсан байсан ч банкний ажилтангуудын хувьд бүүр дордсон гэж хэлмээр санагдсан. Адилхан үйлчилгээний байгууллага байтал үйлчлүүлэгч нараа хүндэтгэсэн харилцаа байхгүй үл тоосон байдалтай, ид ачаалалтай цагаар ганцхан дилер үйлчлэн хүмүүсийн цаг завийг үрэх гээд л сэтгэл гонсойлгосон жишээ нилээн байлаа. Монголдоо ирээд сайхан байсан ч энэ маягийн зүйлүүдээс болон нервтэж уурлах асуудал их гарч байв. Гуравхан долоо хоноход энэ мэтийн засмаар сайжруулаасай гэж бодсон асуудлууд нилээн гарч ирэж байлаа. Гэхдээ сайн ч саар ч зүйл байдагийн адилаар ахиж хөгжсөн сайхан зүйлсүүд ч их байсан.

Subscribe to:
Posts (Atom)