Tuesday, December 28, 2010

Шинэ онд нээлтээ хийх онцлох кинонууд (1)

Кинонд нилээн дуртай болохоор өөрийн хувьд сонирхолтой онцолмоор санагдсан кинонуудаа товч танилцуулга, трейлертэй нь тавихаар шийдлээ. Эхний удаад 1 сард нээлтээ хийх кинонуудийг тавьлаа.

1. Season of the Witch (1 сарын 7)



Ерөнхий үйл явдал :  Дундад Зуун, хөлөг баатар,  шулам андуучлал... Төрсөн нутгаа зориж явсан хөлөг баатар Беман(Nicolas Cage) өөрийн итгэлт андын хамтаар шулам гэгдсэн залуу бүсгүйг нэгэн сүмд хүргэж өгөх аялалд гардаг. Гэвч энэхүү аюулт аялалаар тэд бүсгүйг энгийн нэгэн биш гэдгийг ойлгох бөгөөд улмаар тэд  хүмүүсийн хар хүчинтэй тэмцэх цорын ганц найдвар нь болдог.

Ерөнхийдөө нөгөө л нэг там, бурхан чөтгөр шулам гэсэн сэдвээр хийгдэж буй ээлжит нэг кино. Треилэрээс харахад нэг удаа үзээд өнгөрөөх кино шиг л санагдав. Дуртай жүжигчин Nicolas Cage маань тоглосон болохоор л өөрийнхөө хувьд онцлох киногоор сонгочихлоо.

2. Green Hornet (1 сарын 14)



Ерөнхий үйл явдал : Муу залуусаас биднийг хамгаалж шидарга үнэнийг тогтоодог манай супер баатруугын нэг Ногоон Бөхгөнө ( Green Hornet ) -ийн адал явдалыг өгүүлэх кино маань 14нд нээлтээ хийх нь. Лос - Анжелес хотын хамгийн том сонингын эзэнгийн хүү, өв залгамжлагч, плейбой Бритт Рейд(Seth Rogan) компанын ажилтан залуу болох Катотой (Jay Chou) уулзаснаар адал явдал эхлэнэ. Улмаар шинээр авсан нарийн бичиг хүүхэн Ленор Кэйс (Cameron Diaz) -ийн тусламжтайгаар хотын гэмт хэргийн боссийн эсрэг хамтдаа тэмцдэг тухай гарах нь дээ .

    Гол дүрийн жүжигчид

3. The Way Back(Wide Open - 1 сарын 21)



Ерөнхий үйл явдал : Оросын Сталины үеийн Гулаг хэмээх хорих лагериас оргон зугтааж буй хоригдолуудын тухай өгүүлэх энэ кино миний хувьд тун сонирхолтой сайн болсон байх гэж хувьдаа дүгнэж буй кино. Трейлэрийг нь үзэхэд л хангалттай сонирхол төрүүлэхүйц байсан гэхэд болно. Мөн Colin Farrell, Ed Harris, Jim Sturgess, Saoirse Ronan гээд л бүгд өөрийн онцлогтой сайн жүжигчид тоглосон болохоор энэ киног заавал үзнэ гэж төлөвлөж байна даа. Бяцхан мэдээллийн чанартай зүйл нэмэхэд , Гулаг хэмээх хорих лагерь нь Германчуудын еврей нарын хорих лагерьтай бараг л ижил зүйл байсан бөгөөд 1929-1953 оны хооронд нийт 14 сая орчим хүн хоригдож, ойролцоогоор тэдгээр хүмүүсийн 1,6 сая нь уг хорих лагерьт нас барсан гэж үздэг юм билээ.

4. The Mechanic (1 сарын 28)



Зиаг, манай адал явдалт боевик киноны супер-од Холливудын секси залуусын нэг Jason Statham бас нэгэн ээлжит киноногоороо бидэнтэй шинэ онд уулзах нь дээ. Угаасаа л миний хайртай жүжигчидийн нэг болохоор киног нь бол заавал үзнэ гэжаагаа.

Ерөнхий үйл явдал: Механикч мэргэжилтэй мэргэжлийн алуурчин Артур Бишоп-ийн хамгийн дотны найз зөвлөгч нь алуулсанаар манай залуу тэрхүү гэмтэнгүүдийг олж өшөө авахаар шийднэ ...

5. The Rite (1 сарын 28)



Дараагийн кино бол мэдээж бас нэг мундаг жүжигчиний тоглосон триллер төрлийн кино. Далдын хүч, бурхан чөтгөрт итгэдэг хүмүүс бол үзэхэд зүгээр байж магад яагаад гэвэл энэхүү кино нь бодит явдалаас сэдэвлэсэн гэсэн шүү.

6. Restless (1 сарын 28)



Би уг нь хайр дурлалын романтик кинонд дургүй л дээ. Гэхдээ мэдээж ганц хоёр үнэнхүү дуртай ийм төрлийн кино байгаа л даа. Харин өвлийн хүйтэн шөнө дулаахан хөнжилдөө шургаад хосоороо ч юмуу ганцаараа ч юм уу үзээд хэвтэхэд тохиромжтой шинэхэн киног танилцуулмаар байна. Кинонд архаг туршлагатай жүжигчингүүд бус харин шинээр нэрд гарч буй залуу жүжигчидийн төлөөлөл тоглосон бөгөөд эдгэршгүй хүнд өвчтөй залуу бүсгүй болоод танихгүй хүмүүсийн оршуулганд очих дуртай нэг тийм өвөрмөц залуу 2ын дурлалын түүх . Байнга л адал явдалтай, хүн алж хүрээ талдаг кинонууд үзэж байдагаас хойш бас нэг тийм сэтгэл хөнгөхөн баясгаад бас гуниглуулчихдаг кино хааяа даа үзэхэд зүгээр байх.

Monday, December 27, 2010


Удахгүй 4хөн хоногын дараа хуучин оноо үдэж шинэ оноо угтах гэж байна. Цаг хугацаа гэж голын урсгал шиг урсаад л урсаад л өнгөрөх зүйл юм. Энэ нэг жилд юу хийж, цаг хугацаа гэдэг зүйлийг яаж үрэн таран хийснээ бодохоор дэндүү чамлалттай санагдаад болдоггүй.  Гэхдээ ямартай ч их сургуулиа дүүргэж, дараагийн шат магистерт сурж байгаа гэж бодохоор бас ч гэж хоосонгүй. Өнгөрсөн бол өнгөрсөн. Харин ирэх жилдээ олон зүйлийг хийж амжуулахаар бодож ирэх оныхоо төлөвлөгөөг гаргаж сууна. Хиймээр сурмаар зүйл яасан ч их юм бэ дээ. Гэхдээ бага багаар, алхам алхмаар сурж хийж байхад болдог хорвоо тиймээ залуусаа. 

За Ямартай ч Залуусаа шинэ оноо хайртай хүмүүстэйгээ, найз нөхөдтөйгөө сайхан угтаарай.

Saturday, November 20, 2010

Харри Поттер : Үхлийн Эрдэнэс 1-р хэсэг


 Дотны найзтайгаа 19нд  японд нээлтээ хийсэн  Харри Поттер : Үхлийн Эрдэнэс киног үзэж ирээд киноны амт шинэхэн байгаа дээр бага зэргийн кино шүүмж бичихээр шийдлээ. Гэхдээ миний бичгийн чадвар сулийн дээр кино сонирхогч төдийхөн тул мэргэжлийн шүүмж болж чадахгүйг минь ойлгож үзэх байхаа гэж найдаж байна. Киноны эх зохиол болох сүүлийн цуврал номийг бараг 2 жилийн өмнө уншиж байсан болохоор ерөнхийдөө ямархуу үйл явдал өрнөхийг төсөөлж байсан ч дэлгэцэнд гарах өдрийг нь хоног тоолж шахуу хүлээсэн гэхэд болно. Нээлтийн эхний өдөр байсан болоод ч тэр үү кино танхимд үзэгчид ихтэй байсан ч япончуудаас илүү европчууд их байлаа. Кино эхлэхийн зэрэгцээ арийн эгнээнээс Харри гэж орилдон үзэх гэж яарч буй нь илхэн байв. Харин киноны нэрний хувьд, Deathly Hallows гэдгийг монгол хэл дээр үхлийн тахил, үхлийн адис гэх мэт янз бүрээр хүмүүс орчуулсан байсан боловч япон орчуулга нь  `Үхлийн Эрдэнэс` гэсэн байна лээ.
 Кино эхлэлээсээ л нилээдгүй хүнд өнгө аястай байх нь тодорхой байв. Шидтэний яам Волдеморт эргэн ирсэнийг зарлаж,  Харри Поттер өөрийг нь хүлээж буй хувь тавилантайгаа нүүр тулахаас өөр аргагүй байдалд орох болно. Дамбледорийн дагагч нар шидтэний ертөнцийн итгэл найдвар болсон Харрийг Волдемортоос хамгаалахын тулд эргэн нэгдэцгээх боловч тэдний зарим амьд гарч чадахгүй нь Харрид хүнд цохилт болж байлаа. Тиймээс Харригийн хувьд, Волдемортийн эсрэг ганцаар тэмцэх нь түүнд илүү амар байв. Энэ удаагийн киноны гол зангилаа нь  хоёр гол зүйл дээр төвлөрч байв. Нэгдүгээрт, өмнөх ангид гарсан Дамбледор болон Харри 2-ийн олж чадаагүй Волдемортийн амь нуусан хүзүүний зүүлт (гуу)-ийг хайж устгах, хоёрдугаарт үxлийн эрдэнэс гэж юу болох, Волдемортод яг юу хэрэг болоод байгаа тухай голчлон гарах болно. Түүний дээр энэ ангид урьдны ангиудад цухасхан гараад өнгөрсөн олон дүрүүд эргэн гарч ирдэг. Киноны ихэнхи үзэгдэлүүд бага насны хүүхдэд үзүүлэхэд тохиромжгүй нилээд хүндэдхээр байсан бөгөөд ялангуяа Хогвартийн багшийн аймшигтай үхэл, Хермионегийн тамлагдалт, Харригийн могойтой тулалдах зэрэг үзэгдэлүүд нь нилээдгүй аймшигтай хэрцгийдүү гэмээр байсан. Гэвч мэдээж Эрлийз цуст ханхүү дээр гардаг шиг романтик үзэгдэлүүд тийм ч их биш байсан ч сэтгэлд дотно инээлгэмээр богинохон үйл явдалууд нь киног улам сонирхолтой болгож байсан гэж хувьдаа бодож байна. Жишээ нь, Харрийг аюулгүй газар аваачихын тулд гадаад төрх хувилгагчаар 6н Харрийг бий болгодог үзэгдэл бол үнэхээр инээдтэй байсан. Мөн сэтгэл хөдөлгөмөөр гунигтай үйл явдалууд ч бас байсан юм шүү. Хермионе аав ээжийнхээ ой дурсамжаас өөрийгөө арилгаж байгаа нь, Харрид үнэнч бяцхан элф Тобигийн үхэл  гээд л ...

  Жил болгон сурагчийн хувцас өмссөн Харри болон дотны найзууд Хермионе, Рон нарын Хогвартад учирах адал явдалийг үздэг байсан бол бид өөр зүйлийг харах болно. Энэ удаа тэд эзэнгүй онгон байгальд Үхэл Идэгч (Death Eater )  нараас зугтаахын зэрэгцээ Волдемортын амь нуусан эд зүйлсийг олж устгах аюултай нөхцөл байдалд тэдний найз нөхөрлөл, үнэнч чанар шалгагдаж, хамтдаа бүхнийг даван туулах хэрэгтэй болдог. Бүтэлгүй дүрээр бидэнд танил болсон Рон энэ удаад нилээд хурц дүрийг гаргаж харуулсан нь бас ч үгүй сонирхолтой санагдаж байв. Хермионегийн хувьд, Рон Харри хоёрын зөрчил нь түүнийг улам хэцүү ганцаардмал байдалд оруулж байлаа.  Мөн номон дээр дурдагдаж гардаггүй ганц хоёр үйл явдал кинон дээр нэмэгдэж гарсан байна билээ.
 Үнэнийг хэлэхэд урьдны анги болох Эрлийз цуст Ханхүү надад тийм ч их таалагдаагүй. Онцын сонин үйл явдалгүй, өрнөл муутай байсан ч David Yates( өмнөх 2 ангийг найруулсан) энэ удаа урамийг минь огтхон ч хугалсангүй.  Хоёр цаг гучин минут үргэлжлэх Үхлийн Эрдэнэс эхлэлээсээ авахуулаад төгсгөл хүртэл танийг үйл явдалдаа бүрэн автуулж,  огтхон ч уйдаахгүй гэдгийг батлаж чадах байна.
 Бас нэгэн зүйлийг энэ удаа бичмээр байсан ч нууц хэвээр нь үлдээе. Харри болон Хермионе хоёрын маш сонирхолтой хэсэг бий. Монголд 12 сард нээлтээ хийхэд нь үзээрэй.

Thursday, November 18, 2010

Саяхан анх удаа Улаанбаатарт 300 гаран залуусийг цуглуулсан хамгийн анхны том хэмжээний Флашмоб болж өнгөрлөө. Миний мэдэхээр хамгийн анх вокзал дээр хэдэн залуус Майкл Жексоны Thriller дуун дээр нь бүжиглэж байсан. Анх түүнийг үзчихээд монгол залуучуудаараа бахархах сэтгэл төрж байлаа.

Wednesday, November 17, 2010

11н сарын санал болгох шинэ дуунууд

Ойрдоо сонсож байгаа шинэ дуунуудаа энэ удаа танилцуулья гэж шийдлээ.

1. Хамгийн эхэнд танилцуулах уран бүтээлч бол Adele. Гайхалтай хүчтэй хоолойтой Adele-ийг Hometown Glory, Chasing Pavements гэх дуугаар нь сайн мэдэх байх. Нетээр тараад удаагүй байгаа цоо шинэ дууг нь олж аваад өдөржин сонслоо. Удахгүй гарах 21 гэсэн нэртэй шинэ цомогийнх нь эхний сингл болох Rolling in the Deep гэсэн дууг нь татахаар оруулав. Сонсоод таалагдвал татаж аваарай.

http://www22.zippyshare.com/v/49625305/file.html


2. Дараагийн дуу бол Cee-lo Green - Bright Lights, Big City гэсэн дуу юм. Gnarls Barkley хамтлагийн Crazy гэдэг дууг нь манайхан тун сайн мэдэх байх. Тэгвэл тус хамтлагийн дуучин Cee-lo Green соло уран бүтээлээ хийж цомгоо хүртэл гаргаад амжсан. Эхний сингл болох Fuck you дуу нь аль хэдийн хит болоод амжчихсан. Надад маш их таалагдаж байгаа цомгийнх нь 2дах сингл болох дууг энэ удаад тавилаа.

2. http://www18.zippyshare.com/v/53143292/file.html


3. Харин гуравдах дуу бол миний хайртай дуучин Robyn-ний шинэ дуу. Энэ дуунд нэг хэсэг донтсон шүү ялангуяа акустик хувилбар нь  галзуурмаар гоё.





Tuesday, November 16, 2010

Санал болгох кино : Millennium trilogy


 Блогийнхоо анхны бичлэгээр саяхан үзсэн 3н цуврал киноны тухай бичье гэж шийдлээ. Стиег Ларссон (Stieg Larsson) -ний гурамсан зохиолоос сэдэвлэсэн 'The Girl with the Dragon Tattoo (луун шивээст бүсгүй), The Girl Who Played with Fire(Галаар тоглосон нь ), The Girl Who Kicked the Hornets Nest (Зөгийн үүрийг нураасан нь) ' кино юм.

Эхлээд эх зохиолийнх нь талаар бага зэрэг танилцуулах нь зүйтэй байх гэж бодож байна. Зохиолч Карл Стиг-Эрланд Ларссон нь  дэлхийн хамгийн их ном нь борлогдсон зохиолчын 2р байрт бичигддэг бөгөөд уг гурамсан зохиол нь дэлхийн 40н оронд нийт 27 сая ширхэг зарагдсан байна. 90-ээд оны эхэн үеэс зохиолч нь адал явдалт роман бичихээр шийдсэн нь энэхүү романы эхлэл болсон гэхэд болно. Ларссон дээрэмчидийн бүлэглийн 15 настай залуу охиныг хүчирхийлсэн гэмт хэргийн гэрч болсон нь түүнийг бэлгийн хүчирхийлэлийн эсэргүүцэн зэвүүцэх гол шалтгаан болсоны дээр, тэрхүү охинд туслаж чадаагүй өөрийгөө хэзээ ч өршөөж чадаагүй гэдэг. Магадгүй тийм ч учираас охины нэр болох Лисбет-ээр зохиолын гол дүрийн бүсгүйг нэрлэсэн байх.  Гэвч Ларссон нь уг зохиолынхоо 4дөх хэсгийг нь бичиж байгаад, дуусгаж чадалгүй 2004 оны 11н сард зүрхны шигдээсээр нас барсан юм. Хамгийн харамсалтай нь өөрийн зохиолийг хир их амжилтанд хүрсэнийг харах аз түүнд байсангүй. Түүний үхлээс хойш дөнгөж хэдхэн сарын дараа энэхүү алдарт гурамсан романы эхний дэвтэр нь хэвлэгдэн дэлхийн даяархи хамгийн гүйлгээтэй номнуудын нэг болсон билээ.

 Зохиолын гол дүрүүд нь Лисбет Саландер болон Майкл Бломвист. Лисбет нь хүчирхийлэлийн золиос болсон сайн нийгэмшиж чадаагүй нэгэн бөгөөд гэрэл зургын онцгой ой санамжтай. Харин Майкл Бломвист бол мэргэжлийн хүрээнийхэндээ чамгүй танигдсан эрэн сурвалжлах сэтгүүлч. 


 Киноны эхний анги нь  хилсээр гүтгэгдэн нэр төрөө алдсан Майкл-ийг шведын хамгийн баян чинээлэг гэр бүлийн нэг болох Хенрик Вангер хэмээх хүн хөлсөлж 40н жилын өмнө сураггүй алга болсон зээ охин Харриет Бангер-ийн  талаар мөрдүүлэх гэж хөлсөлснөөр эхлэнэ.  Охины цогцос огт олдоогүй бөгөөд нас өндөр болсон авга ах нь өөрийн удамын хэн нэг нь зээ охиныг нь хөнөөсөн гэж үзсээр иржээ. Тиймээс Майкл-ийг хөлсөлж үнэн учрийг тайлуулахийг хүсдэг. Мөрдлөг эхлэснээр Харриетийн алга бололт нь өнгөрсөн болсон хэд хэдэн аймшигт аллагатай холбоотой болохийг мэдэж улмаар энэхүү хэрэгт нь Лисбет санаадгүй байдлаар холбогдон тэр 2 хэргийг хамтдаа мөрддөг.

 Харин киноны 2р хэсэгт Лисбет гурван хүн амины хэрэгт холбогдон эрэн сурвалжлагдана.  Улмаар тэрхүү хэрэгүүд нь Майкл-ийн ажилуулдаг Millenium сонингын мөрдөж байсан хүний наймааны гэмт хэрэгтэй холбоотой байх бөгөөд алуурчины хэрэглэсэн зэвсэгэн дээр Лисбетын хурууны хээ олдсон нь хэргийг улам бүр хурцатгадаг.  Майкл нь Лисбетын гэмгүйг батлахын тулд бие даан мөрдлөг явуулах явцдаа Лисбетийн бага насных нь аймшигт хүчирхийлэлийг мэдээд зогсохгүй бодит  баримтийг ч олж авдаг.

Төгсгөлийн гуравдугаар хэсэгт шведын хотын эмнэлэгт хүнд шархтайгаар хүргэгдэж ирсэн Лисбетийг өнгөрсөн үеийнх нь хар дурсамжаар нээнтэглэн хүн амины хэргээр ял тулгадаг. Гэвч Майкл-ийн тусламжтайгаар өөрийн гэм зэмгүйг батлахын зэрэгцээ түүний амьдралыг балласан ялзарсан засгийн газрын нөлөө бүхий албан тушаалтангуудийн эсрэг зогсох хэрэг гардаг билээ.


Олон л төрөл жанрын кино үзэж байсан ч тэр дундаа ойрын хэдэн жилдээ үзэж байгаагүй тун сайн триллер кино болсон юм шиг санагдсан. Үзэх явцад киноны бүхий л өрнөл маш хүчтэй огтхон уйдаахааргүй байсан. Ялангуяа Лисбетийн дүрд тоглосон шведын эмэгтэй жүжигчин Noomi Rapace бол дүрийг гайхалтай сайн гаргаж өгч, түүний фен нь болохоо шахсан. Киног Шведийн  Yellowbird кино компани хийсэн бөгөөд кинонууд нь 2009 оны 2 сар, 9н сар болон 11н саруудад тус тус Скандинав орнуудад нээлтээ хийж чамлахааргүй сайн амжилт үзүүлсэн гэж уншсан юм байна. Удахгүй америк хувилбар нь хийгдэх гэсэн яриа сонсогдож байна билээ. Кинонд дуртай хэн бүхний хувьд заавал үзэх киноны нэг гэж хэлмээр байна