Tuesday, November 16, 2010
Санал болгох кино : Millennium trilogy
Блогийнхоо анхны бичлэгээр саяхан үзсэн 3н цуврал киноны тухай бичье гэж шийдлээ. Стиег Ларссон (Stieg Larsson) -ний гурамсан зохиолоос сэдэвлэсэн 'The Girl with the Dragon Tattoo (луун шивээст бүсгүй), The Girl Who Played with Fire(Галаар тоглосон нь ), The Girl Who Kicked the Hornets Nest (Зөгийн үүрийг нураасан нь) ' кино юм.
Эхлээд эх зохиолийнх нь талаар бага зэрэг танилцуулах нь зүйтэй байх гэж бодож байна. Зохиолч Карл Стиг-Эрланд Ларссон нь дэлхийн хамгийн их ном нь борлогдсон зохиолчын 2р байрт бичигддэг бөгөөд уг гурамсан зохиол нь дэлхийн 40н оронд нийт 27 сая ширхэг зарагдсан байна. 90-ээд оны эхэн үеэс зохиолч нь адал явдалт роман бичихээр шийдсэн нь энэхүү романы эхлэл болсон гэхэд болно. Ларссон дээрэмчидийн бүлэглийн 15 настай залуу охиныг хүчирхийлсэн гэмт хэргийн гэрч болсон нь түүнийг бэлгийн хүчирхийлэлийн эсэргүүцэн зэвүүцэх гол шалтгаан болсоны дээр, тэрхүү охинд туслаж чадаагүй өөрийгөө хэзээ ч өршөөж чадаагүй гэдэг. Магадгүй тийм ч учираас охины нэр болох Лисбет-ээр зохиолын гол дүрийн бүсгүйг нэрлэсэн байх. Гэвч Ларссон нь уг зохиолынхоо 4дөх хэсгийг нь бичиж байгаад, дуусгаж чадалгүй 2004 оны 11н сард зүрхны шигдээсээр нас барсан юм. Хамгийн харамсалтай нь өөрийн зохиолийг хир их амжилтанд хүрсэнийг харах аз түүнд байсангүй. Түүний үхлээс хойш дөнгөж хэдхэн сарын дараа энэхүү алдарт гурамсан романы эхний дэвтэр нь хэвлэгдэн дэлхийн даяархи хамгийн гүйлгээтэй номнуудын нэг болсон билээ.
Зохиолын гол дүрүүд нь Лисбет Саландер болон Майкл Бломвист. Лисбет нь хүчирхийлэлийн золиос болсон сайн нийгэмшиж чадаагүй нэгэн бөгөөд гэрэл зургын онцгой ой санамжтай. Харин Майкл Бломвист бол мэргэжлийн хүрээнийхэндээ чамгүй танигдсан эрэн сурвалжлах сэтгүүлч.
Киноны эхний анги нь хилсээр гүтгэгдэн нэр төрөө алдсан Майкл-ийг шведын хамгийн баян чинээлэг гэр бүлийн нэг болох Хенрик Вангер хэмээх хүн хөлсөлж 40н жилын өмнө сураггүй алга болсон зээ охин Харриет Бангер-ийн талаар мөрдүүлэх гэж хөлсөлснөөр эхлэнэ. Охины цогцос огт олдоогүй бөгөөд нас өндөр болсон авга ах нь өөрийн удамын хэн нэг нь зээ охиныг нь хөнөөсөн гэж үзсээр иржээ. Тиймээс Майкл-ийг хөлсөлж үнэн учрийг тайлуулахийг хүсдэг. Мөрдлөг эхлэснээр Харриетийн алга бололт нь өнгөрсөн болсон хэд хэдэн аймшигт аллагатай холбоотой болохийг мэдэж улмаар энэхүү хэрэгт нь Лисбет санаадгүй байдлаар холбогдон тэр 2 хэргийг хамтдаа мөрддөг.
Харин киноны 2р хэсэгт Лисбет гурван хүн амины хэрэгт холбогдон эрэн сурвалжлагдана. Улмаар тэрхүү хэрэгүүд нь Майкл-ийн ажилуулдаг Millenium сонингын мөрдөж байсан хүний наймааны гэмт хэрэгтэй холбоотой байх бөгөөд алуурчины хэрэглэсэн зэвсэгэн дээр Лисбетын хурууны хээ олдсон нь хэргийг улам бүр хурцатгадаг. Майкл нь Лисбетын гэмгүйг батлахын тулд бие даан мөрдлөг явуулах явцдаа Лисбетийн бага насных нь аймшигт хүчирхийлэлийг мэдээд зогсохгүй бодит баримтийг ч олж авдаг.
Төгсгөлийн гуравдугаар хэсэгт шведын хотын эмнэлэгт хүнд шархтайгаар хүргэгдэж ирсэн Лисбетийг өнгөрсөн үеийнх нь хар дурсамжаар нээнтэглэн хүн амины хэргээр ял тулгадаг. Гэвч Майкл-ийн тусламжтайгаар өөрийн гэм зэмгүйг батлахын зэрэгцээ түүний амьдралыг балласан ялзарсан засгийн газрын нөлөө бүхий албан тушаалтангуудийн эсрэг зогсох хэрэг гардаг билээ.
Олон л төрөл жанрын кино үзэж байсан ч тэр дундаа ойрын хэдэн жилдээ үзэж байгаагүй тун сайн триллер кино болсон юм шиг санагдсан. Үзэх явцад киноны бүхий л өрнөл маш хүчтэй огтхон уйдаахааргүй байсан. Ялангуяа Лисбетийн дүрд тоглосон шведын эмэгтэй жүжигчин Noomi Rapace бол дүрийг гайхалтай сайн гаргаж өгч, түүний фен нь болохоо шахсан. Киног Шведийн Yellowbird кино компани хийсэн бөгөөд кинонууд нь 2009 оны 2 сар, 9н сар болон 11н саруудад тус тус Скандинав орнуудад нээлтээ хийж чамлахааргүй сайн амжилт үзүүлсэн гэж уншсан юм байна. Удахгүй америк хувилбар нь хийгдэх гэсэн яриа сонсогдож байна билээ. Кинонд дуртай хэн бүхний хувьд заавал үзэх киноны нэг гэж хэлмээр байна
Subscribe to:
Post Comments (Atom)
Azumaa bn a :)
ReplyDeletetanii blogiin buh bichlegiig unshlaa, tsoohon ch gesen ooriin gesen ongo unertei cholootei saihan bichveruud bn :) 自己紹介 ni 印象に残った
tsaash ni buur saihan urgeljluuleerei. (特にファッション系 hehe)
Amjilt!!
dandaa unshjiinaa :)