Monday, December 27, 2010
Удахгүй 4хөн хоногын дараа хуучин оноо үдэж шинэ оноо угтах гэж байна. Цаг хугацаа гэж голын урсгал шиг урсаад л урсаад л өнгөрөх зүйл юм. Энэ нэг жилд юу хийж, цаг хугацаа гэдэг зүйлийг яаж үрэн таран хийснээ бодохоор дэндүү чамлалттай санагдаад болдоггүй. Гэхдээ ямартай ч их сургуулиа дүүргэж, дараагийн шат магистерт сурж байгаа гэж бодохоор бас ч гэж хоосонгүй. Өнгөрсөн бол өнгөрсөн. Харин ирэх жилдээ олон зүйлийг хийж амжуулахаар бодож ирэх оныхоо төлөвлөгөөг гаргаж сууна. Хиймээр сурмаар зүйл яасан ч их юм бэ дээ. Гэхдээ бага багаар, алхам алхмаар сурж хийж байхад болдог хорвоо тиймээ залуусаа.
За Ямартай ч Залуусаа шинэ оноо хайртай хүмүүстэйгээ, найз нөхөдтөйгөө сайхан угтаарай.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment