Tuesday, January 3, 2012

Шинэ оны эхний өдрийн аялал

Япончуудын цагаан сарынхаа эхний өдрөөр сүм рүү явж мөргөл үйлддэг заншилаар анх удаа явж үзлээ. Энэ удаа замдаа авсан зурагнуудаа оруулахаар шийдлээ.

Япон хэв загвартай хуучины барилга
                             

Сүм руу орох гэсэн хүмүүсийн цуваа тасралтгүй цуварсаар...

Хосууд.. Хувцаснаасаа авахуулаад алхаа хүртэл ижилсэж байна

Зөвхөн вино гэлтгүй маш сайхан амттай жимсний чанамал зардаг дэлгүүр...
Саяхан зассан явган хүний гудамж...

Моднуудыг ингэж чимэглэсэн нь маш гоё романтик болсон байна лээ

Зочид буудалын үүдэн хэсэг... Япон маягаар чимэглэсэн байдал

Гудамжны шөнийн чимэглэл... Iphone-оороо ч зураг сайн дарсан даа

Тайлбаргүй ... I'm just enjoying my own moment
                    

Monday, December 26, 2011

Охин нь таныгаа үргэлж санаж явдаг шүү ааваа...


Өнөөдөр сонин.мн дээр гарсан Чимээгүй хот, чимээгүй дээрэмдүүлсээр байна гэсэн фото мэдээг үзээд сэтгэл үнэхээр өвдлөө. Хамгийн түрүүнд бурхан болсон эцэг минь нүдэнд харагдах шиг болж, мэдээн дээр тавигдсан байсан зураг шиг ингээд тоногдож байгаа юм биш биз дээ гэхээс яс хавталзах шиг боллоо. Бага насны минь ой дурсамж бүүр түүрхэн санагддаг ч харин хамгийн сүүлд аавтайгаа салах ёс гүйцэтгэж харсан тэр дүр зураг одоо ч сэтгэлд тод харагддаг. Тэгэхэд би 4 дүү минь 2 орчим настай л байсан санагддаг юм. Аавынхаа тухай олон зүйл мэдмээр байдаг ч 2ийн хоёр нялх хүүхэд өсгөх гэж зүтгэсэн ээжийнхээ сэтгэлийн шаналалыг бодоод асууж зүрхлэдэггүй хэвээр... Гэхдээ ямар ч байсан дараа жил сургуулиа төгсөж очоод эцгийнхээ газрыг заавал эргэж хэтэрхий орой ч гэлээ буян хийж ном уншуулана. Нэг ч удаа эргэж очиж байгаагүй үрийн сэтгэл муутай охин намайгаа аав минь уучлаарай

Friday, September 9, 2011

Favourite Fashion Editorial : Sweet 60s

Magazine : Vogue Italia (September Issue)
Model : Jacqueline Jablonski

3, 12 дах даашинзад нүд унаж байна...














Wednesday, September 7, 2011

Saturday, September 3, 2011

Favourite Magazine Editorial : Religion

Миний дуртай модель хүүхэн янзтай зургаа авахуулжээ. Photoshoot-ын агууламж, авалт нь ч маш их таалагдав.










Friday, September 2, 2011

This Summer' s My Favourite Fashion Items

Зиаг миний нэг хобби бол фейшн гэдэгийг блогоор зочилсон хүмүүс маань гадарласан л байх. Гэхдээ оюутан учираас нэг их бренд хөөх дуртай биш. Хамгийн гол нь загварлаг хирнээ хэрэглээ сайтай хувцас худалдаж авах дуртай.


1. Жижгэвтэр дөрвөлжин мөрлөж үүрдэг цүнх : Ямар ч илүү дутуу деталь байхгүй ийм цүнх нь энгийн casual, эсвэл ажил хэрэгч хувцаслалтанд дээр ч хамгийн эмэгтэйлэг өнгө аясыг оруулж ирдэг
2. Улаан богино банзал :  юбика тэр болгон барагтай л өмсдөггүй ч  энэ жилийн бас нэг тренд болж байгаа өнгө болоод ч тэр юмуу нилээдгүй таалагдаад худалдаж авчихсан юм.
3. Тод ягаан chiffon цамц : би ер нь нилээн тод өнгөнд дуртай. Үзмэн ягаан, цэнхэр, Улаан гэх мэт... гэхдээ ягаан өнгийн хувцас бараг байддаггүй учираас энэ цамцандаа нилээдгүй дуртай болоод байгаа. Скини өмд, богино шорт, бариу pencil банзал гээд бараандуу өнгийн ямар ч хувцасан дээр зохицуулж  өмсөхөд маш амар.
4. Судалтай даавуун цамц : Энэ жил би boyish стилд нилээдгүй дурлаад байгаа. Дандаа эмэгтэйлэг байх уйтгартай. Заримдаа ийм стилээр хувцаслахад күүл санагдаад байдаг юм


5. Улаан даавуун даашинз : Биед эвтэйхэн хөнгөн, сулавтар, бас ахиад casual...
6. Нил ягаан ороолт : Миний хамгийн хамгийн дуртай өнгө, зүүчихсэн байхад маш гоё зөөлхөн
7. Нарийн beige өнгийн бүс


Гуталний хувьд өндөр өсгийтэд дуртай ч өдөр тутмын хэрэглээндээ хавтгай ултай гутал зүгээр байдаг юм.

8. Биеийн өнгөтөй (nude)pumps : Өсгий нь бараг 10см ч гэлээ тулгуур сайтай учираас хөлд маш эвтэйхэн.
9. Хар лакан pumps : Төрсөн өдрийн минь бэлэг
10. Алтлаг шаргал сандал : Өдөр тутмын минь байнгийн хэрэглээ
11. Оксфорд загварын гутал : Мөнгөлөг цайвар өнгийн энэ гутландаа хамгийн хайртай. So Stylish



Sunday, August 28, 2011

NY Times сэтгүүл : Цөмийн түлш түрээслэх гэрээний ард (Америк ба Монгол)

NY Times-д гарсан мэдээлэлийг чадахаараа орчуулах гэж хичээлээ. Иймэрхүү орчуулга бараг хийж байгаагүй болохоор алдаа мадаг гарсан байх магадлалтай. Хэрвээ тийм зүйлд олдвол хэлж тус болоорой.





Англи хэл дээрхи эх нь :  http://www.nytimes.com/gwire/2011/08/23/23greenwire-official-us-in-early-talks-about-intl-nuclear-96182.html?pagewanted=all

Америкын Энергийн яам нь Монголд цөмийн хаягдалын агуулах барихаар сонирхож байгаа гэсэн мэдээлэлүүдийг өөрдсөө үгүйсгэсээр ирсэн. Тэгвэл одоо Обама-гийн засаг захиргааныхан бусад улсаас уран `түрээслэж` , хэрэглэсэн түлшээ тухайн орон руу нь буцаах тухай Энергийн яамныхний далд амбицыг олонд ил болгох алхамаа хийв.

Обама-гийн засаг захиргааны ахлах ажилтаны энэ сарын эхээр Greenwire-д (Байгаль орчин болоод Энергийн асуудлаар төрөлжсөн цахим мэдээлэлийн суваг) өгсөн мэдээллээр, АНУ-ын Засгийн газар нь Монгол, Япон, Арабын Нэгдсэн Эмират зэрэг хэд хэдэн улсуудтай Цөмийн Түлш Худалдаалах (түрээслэх) гэрээ хэлэлцээр хийх талаар анхан шатны хэмжээнд ярилцаж буй гэжээ. Түлш худалдаалах гэрээний нэг хувилбараар бол ураны нөөцтөй улс нь уранаа олборлон, баяжуулж, түлш болгосны үндсэн дээр түүнийгээ бусад гадны оронд `түрээслүүлэх` юм байна. Түлш хэрэглэгдэж дууссаны дараа тухайн уран олборлогдсон орон руу нь буцаан илгээх зарчимтай байх нь. Гэхдээ буцаагдсан хаягдалаа хүлээж авсан улсууд нь хэрхэн яаж шийдвэрлэх тал дээр ярилцаагүй байгаа ч АНУ нь тухайн улсын дотоод дох уран баяжуулалт болон дахин боловсруулах тал дээр хамтрах замаар цөмийн зэвсэг дэлгэрүүлэх асуудлаас сэргийлнэ хэмээн найдаж байгаа гэж албаны хүн хэлсэн байна.

Мөн Гадны бусад орнууд, олон улсын байгууллагууд түлш хангалт нь тасраад байгаа орнуудад зориулж цөмийн түлш хадгалах `түлшны банк` -ийг байгуулахаар ажиллацгааж байна гэж албаны хүн хэлжээ. Олон Улсын Атомын Энергийн Агентлаг (IAEA) болон Орос хамтран олон улсын түлшний банк байгуулахаар шийдвэртэй алхамуудыг хийж, Казакстан нь өөрийн газар нутаг дээр байрлуулахаар сайн дураар санал гаргасан хэмээн Олон Улсын Энх Тайваны төлөөх Карнейги Эндөүмент хэмээх бодлогын хүрээлэнгийн цөмийн энергийн шинжээч Марк Иббс ярьсан байна. Өнгөрсөн долоо хоногт, АНУ цөмийн зэвсэгийн программынхаа илүүдэл ураныг ашиглах замаар түлший банк байгуулах төлөвлөгөөгөө олонд танилцуулсан. Гэвч Иббс-ийн яриагаар бол Цөмийн түлшийг түрээслүүлэх гэрээг хэрхэн урагшлуулах тал дээр Обамагын засаг захиргааны дотор ч нилээдгүй санал зөрөлдөөнтөй зүйлүүд байгаа ажээ. Цөмийн технологи сонирхож буй шинэхэн орнуудад маш чухал цөмийн технологийг нийлүүлэх нөхцөлийг (шаардлага) гэрээнд хэрхэн заах талаар саналын зөрөлдөөн байгаа гэнэ.

Гадны орнуудтай хамтарсан түлш нийлүүлэлт, баяжуулалт, хэрэглэгдсэн түлшийг агуулах зэрэг асуудлуудыг хамарсан нарийн төвөгтөй энэхүү Цөмийн Түлш Түрээслэлтийн программд АНУ оролцоx эсэх, санхүүжилт гаргах үгүй нь Конгресс болон Гүйцэтгэх Захиргаа хооронд хэлэлцэх (Ерөнхийлөгч олоод Дэд Ерөнхийлөгч, Танхимын Гишүүдээс бүрдэнэ ) ирээдүйн цөмийн хамтын ажиллагааны гэрээндэх Америкийн шаардлага ямар байх шийдвэрээс ихээхэн хамаарах аж.

Сонирхлын Орнууд

Одоогийн байдлаар Америк нь АНУ-ын Цөмийн Энергийн тогтоол, 123р бүлэгийн дагуу Япон болоод Арабын Нэгдсэн Улстай цөмийн хамтарсан гэрээнд нэгдсэн байгаа боловч засгийн газрийн албан ёсны мэдээгээр Монгол хараахан ороогүй байгаа гэнэ. Энэхүү гэрээгээр бол АНУ-гаас бусад гадны улс руу ихээхэн хэмжээний цөмийн материал болоод техник төхөөрөмж тээвэрлэгдэх бөгөөд цөмийн хяналт, хязгаарлалтын тал дээр хамтран ажиллах шаардлагатай байгаа юм.

Америкын компаниуд нь цөмийн дэвшилтэт технологи болоод мэдээлэлийг зарах боломжтой бөгөөд жишээ нь Аравын Нэгдсэн Эмират улс руу реактор нийлүүлсэн. 123р гэрээний дагуу Эмират улс нь уран баяжуулалт, хэрэглэгдсэн түлшний дахин боловсруулт зэргийг хийхгүй болохоо зөвшөөрсөн бөгөөд ирэх арван жилдээ цөмийн үйлдвэрлэлээ хөгжүүлэхийг зориж, 2сард Өмнөд Солонгостой 2020 онд 4н ширхэг цөмийн реактор бариулах гэрээнд гарын үсэг зурсан билээ.

Нөгөө талд маш том хэмжээний цөмийн үйлдвэрлэлийн баазтай Япон нь өөрсдийн хэрэглэсэн түлшээсээ салах арга замуудыг хайж байгаа хэмээн Цөмийн Эрдэмтэдийн Xолбооны ахлах мэргэжилтэн Эдвин Лайман ярисан байна.

Япондах зарим олон нийтийн байгуулагууд нь цөмийн хаягдал хадгалдаг торхонцор савнуудаа байршуулах агуулахын хэмжээг томсгож байгаад маш болгоомжтой хандаж байна. Гол асуудал бол дотооддоо хаягдал байршуулах газар олж чадах улс төрийн эр зориг Япон улсад байгаа эсэхэд оршиж байна хэмээн тэрээр нэмж хэлжээ. 3н сарын 11нд болсон газар хөдлөлт болон цунамигаас болж дэлбэрсэн Фүкүшима 2-р АТЦ-ийн гамшигыг намжаах гэж ихээхэн хичээж байгаа билээ.

3н сарын 29нд болсон Карнегийн Олон улсын Цөмийн Бодлогын Хурал дээр Цөмийн Энергийн Яамны аюулгүй байдал, хамгаалалтын хэлтэсийн дарга Ричард Стратфорд АНУ нь Монголтой ашигласан түлш хадгалах `Олон Улсын Хадгалалтын Бааз ` гэсэн нэртэй байгууламж барих талаар хэлэлцэж буй гэж мэдэгдсэнээс хойш Монголд цөмийн хаягдалын агуулах барих АНУ-ын хэлэлцээний тухай мэдээлэлүүд шил шилээ даран гарч ирсэн.

Стратфорд хэлэхдээ Америкын Засгийн газрын албаныхан Монголын талд олон улсын цөмийн хаягдал байршуулах байгууламжын асуудалд хамтран оролцож болох юм гэсэн саналаа илэрхийлэн 123-р гэрээг байгуулахаар ярилцаж байгаа гэсэн боловч дараахан нь Монголдох Америкын Элчин Сайдын Яамнаас Стратфордын яриаг үгүйсгэсэн мэдэгдэл хийж, Америкийн Энергийн Яамнаас Америкийн ЗГ нь ашигласан цөмийн түлш авах эсэх дээр бусад орны ЗГ-тай ярилцах, хэлэлцээр хийх боломжгүй гэж мэдэгдсэн.

Хэдийгээр АНУ Монгол хооронын цөмийн хамтын ажиллагааны гэрээ байхгүй ч 2 улс өнгөрсөн жил иргэний зориулалттай цөмийн технологи; аюулгүй байдал, хяналт, хаягдалын асуудал зэргийг хамарсан хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурцгаасан билээ.

Төв Азид байрлах далайд гарцгүй Монгол нь Орос, Хятадаар хиллэдэг, парламентийн засаглалтай хөгжиж буй улс бөгөөд эрс тэс уур амьсгал, хэт тархай бутархай хүн амын байршил, үржил шим муутай өргөн уудам газар нутаг зэрэг хүчин зүйлээс шалтгаалан эдийн засгийн хөгжлийн хувьд хязгаарлагдмал байдаг гэж IAEA мэдээлсэн байна. CIA-ийн мэдээллээр бол, Монголын эдийн засаг нь ерөнхийдөө мал аж ахуй, газар тариалан дээр суурилсан байдаг боловч зэс, алт, чулуун нүүрс, уран, цагаан тугалга, вольфрам зэрэг байгалын баялаг нөөцөөрөө гадны хөрөнгө оруулагчдийг татаж байгаа бөгөөд гадаад худалдааныхаа талаас илүүг Хятадтай хийдэг гэжээ.

Хэрвээ Америк нь Монголтой гэрээ байгуулж чадвал, АНУ -тай хамтарсан бусад улсуудын түлшний хаягдал тийш нь тээвэрлэгдэх боломжтой болно.Одоогын байдлаар Цөмийн Түлш Түрээслүүлэх гэрээнд Америкын реактораас гарах хаягдалын тухай тусгагдсан ямар нэгэн заалт байхгүй байгаа бөгөөд хэрвээ ямар нэгэн өөр улс гадны хаягдалыг хүлээн авах хүсэлтээ гаргавал, албаныхан болоод бусад шинжээчид цаг алдалгүйгээр судлах болно гэж гэж Лайман хэлжээ.

Иббс хэлэснээр бол, Удирдах Албан тушаалтангуудын хэлэлцсэн цөмийн түлш түрээслэх гэрээний талаархи хэлэлцээрээр зарим албан тушаалтнууд IFNEC (хуучнаар Олон Улсын Цөмийн Энергийн Түншлэл-GNEP) -хэнтэй уулзах сонирхолтой байгаагаа мэдэгдсэн гэнэ.

Обама-гийн засаг захиргааныхантай санал зөрөлдсөн GNEP-ийн зарим бүлэгүүд нь реактор дахь хэрэглэсэн түлшийг дахин боловсруулах талын судалгааг хурдасгах тал дээр хүч чармайлт тавиж байсан Жорж Буш-ын захиргаанд харьяалагддаг байсан байна. Энэхүү түншлэл нь баяжуулсан ураны зах зээл дээр (Булах хүртэл нь хариуцах түлшний үйлчилгээ гэсэн нэртэй) үйл ажиллагааг бий болгохоор эрэлхийлж байгаа юм. Энэ нь том хөгжилтэй улсууд нь жижиг орнуудаа баяжуулсан уранаар хангах, түүнчлэн ураныг боловсруулах, хаягдалыг зайлуулах байгууламжийг барих хөрөнгө санхүүгээр туслах явдал юм.

Гэвч Монголын талтай хэлэлцээр урьдчилсан хэмжээнд яригдаж байгаа бөгөөд Монгол GNEP-ийн гишүүн орон биш боловч одоохондоо ажиглагч орон гэсэн байр суурьтай байгаа гэдгийг Иббс хүлээн зөвшөөрчээ.

Тулгарч болох Бэрхшээлүүд
Цөмийн түлш түрээслэх гэрээнд Монгол улс оролцох нь эдийн засгийн хөгжлийг дэмжих цөөн хэдэн баялагтай , ураны нөөцтөй энэ улсад зайлшгүй мэт байж магадгүй ч
цөмийн талаархи ямар ч туршлагагүй орны хувьд энэхүү гэрээнд ямархуу нөлөө үзүүлж чадах талаар хэд хэдэн чухал эргэлзээ байна гэж Иббс ярив.

Саяхан цөмийн нийлүүлэгч орнуудтай Америк хэлэлцээр хийсэн нь Монголруу уран баяжуулах болоод дахин боловсруулах технологио дамжуулахад асуудал ихтэй болсон гэхэд болно.

Цөмийн зэвсэгийн тархалтыг хянах зорилготой Цөмийн Нийлүүлэгч Улсуудын холбоонд багтах АНУ болоод бусад 45 орнууд 6н сард уран баяжуулалт, ашигласан түлшний дахин боловсруулалтай холбоотойгоор шинэ гэрээний нөхцөлийг оруулж өгсөн. Энэхүү шинэ удирдамжаар бол цөмийн технологи эзэмших хүсэлтэй орон дараах шаардлагуудийг хангасан байх ба Цөмийн Зэвсэг Үл Дэлгэрүүлэх Хэлэлцээрт нэгдсэн байх, Олон улсын Цөмийн Зохицуулагч нарын аюулгүй байдалыг хангах тал дээр дэмжлэг үзүүлэх, IAEA-ийн аюулгүй байдлын гэрээнд захирагдах, Олон Улсын Цөмийн Аюулгүй Байдлын Стандартийг баримтлах гэх мэт ...

Холбооны Засгийн газар болоод Конгресс хоорондох зөрчилдөөний улмаас цөмийн хамтын шинэ гэрээнд төвөгтөй асуудал үүсэх магадлалтай. Зарим хууль тогтоох байгууллагын гишүүдын зүгээс конгрессийн хяналтийг чангаруулах хүсэлтэй байна.

3н сарын сүүлээр Цагаан ордны Гадаад явдлын хэрэг эрхлэх газрын дарга хадагтай Илеана Рос-Лехтинен нь 1954 оны Цөмын Энергийн тогтоолын Олон улсын 123р гэрээ болох Америкын ЗГ цөмийн технологи, байгууламж, материал, үйлчилгээг экспортлох стандартыг чангатгах тал дээр засаж сайжруулсан хүүлийн төслийг танилцуулсан билээ.

Хамтын ажиллагааны гэрээг батлуулахын тулд Конгрессын зүгээс дэмжсэн санал зайлшгүй шаардлагатай болох бөгөөд ингэснээр энэхүү гэрээнд орох гадны улсууд цөмийн материалын баяжуулалт болон дахин боловсруулалтаасаа татгалзах ёстой болох юм.