Thursday, July 28, 2011
Санал Болгох дуу
Найз маань санал болгоод сонссон чинь ихээхэн таалагдав. Янаг нь дэндсэн гоё дуу
Хоёр буурай минь
Хамгаас хайртай 2 буурайдаа : Өвөөгийн минь хамгийн дуртай дуу, үргэж л амандаа аялчихсан явдагсан
Миний үеийн ихэнхи залуусын адил, би ч өвөө эмээгийн хүүхэд. Ээж маань Украйнд оюутан байхдаа намайг төрүүлсэн болохоор би гэдэг улаан нялзрай амьтан эмээ өвөөгийн гар дээр үлдсэн. Өвөө маань түүхийн багш, эмээ маань халдвартын эмч хийдэг. Өвөө минь үсээ гялалзтал хойш нь самнадаг, энгэрийнхээ халаасандаа байнга жижигхэн самтай явдаг, байсхийгээд л самаа гаргаж ирээд үсээ самнаж янзалдаг хүн байж билээ. Эмээ минь их цэвэрч, чямбай ажилсаг бас тухайн үеийнхээ ганган бүсгүйчүүдийн нэг байсан гэдэг. Хэдхэн сартай болгоод ээж маань сургууль руугаа буцсан болохоор би гэрийн боорцог, хонины сүүл хөхөж өссөн гэсэн. Эмээ өвөөгийн гар дээр үлдсэн намайг өглөө болгон эгч(ээжийн дүү) минь яслид хүргэж өгөхийн тулд эхний цагын хичээлээ тасалдаг, өвөө багш байсан тулдаа хичээлийнх нь багшийг аргалдаг байсан гэжаагаа. Бас болоогүй хааяадаа харах хүнгүй болохоор өвөө юм уу эмээ ажил руугаа дагуулж явдаг. Өвөөгийн хичээл дээр болохоор сурагчидынх нь үзэгийг хурааж аваад хичээлийиг нь бичүүлдэггүй, эмээгийн ажил дээр очихлоороо эмээг дагаж өвчтөн үзэх өрөөнөөс гарч өгдөггүй эрх хүүхэд байсан гэж ах эгч нар маань надад яриж байсан юм.
Зуны амралтаараа өвөөгийндөө харичихаад нэг тэмдэглэлийн дэвтэр олов. Уншаад байсан чинь манай өвөөгийнх, тэр тусмаа эмээтэй танилцаж байх үеийнх нь тэмдэглэл болж таарав. Одоо хамгийн сэтгэлд үлдсэн нь `Зөөлөн бороотой сайхан үдэш байлаа. Түүнийгээ өнөөдөр л анх уруул дээр зориглон үнсэв. Сэтгэл үгээр хэлэхийн аргагүй догдлов ` гээд доор нь 4н мөрт бичсэн байж билээ. Тухайн үедээ эмээгээ харах болгондоо өвөөгийн бичсэн тэр үгс нь санаанд орж их л инээд хүрдэг байсансан. Би ч тэгээд өвөөгийн л хүүхэд байсан даа. Өвөөгөө өмөөрч, согтуу ирлээ гээд
загнасан эмээ рүүгээ чулуу шидэж цохиж байсан тархигүй толгой.
Wednesday, July 27, 2011
Дэгжин эмээ нар
Эмээ нар ганган дэгжин хувцаслаж болохгүй гэж хэн хэлсэн юм болоо? Монгол бүсгүйчүүд маань хөгшрөөд ирэхээрээ стил имиж гэдэг үгийг мартчихдаг шүү дээ. Тэгвэл гандан буурахгүй ганган эмээ нарын хэдэн зургийг хүргэе...
Сэдвээсээ багахан хазайхад гадаадад эмээ өвөө нар нийгмийн идэвхи тун сайтай. Янз бүрийн сайн дурын үйл ажиллагаанд оролцдог, бүжиг уран бичлэг гээд олон төрлийн секц дугуйланд идэвхитэй явдаг. Саяхан миний ажилдаг зочид буудалд нийтийн бүжгийн дугуйланд явдаг эмээ өвөө нарын уулзалт парти болсон юм. 70,80-тай өвөө эмээ нар гэхэд итгэмээргүй шахуу хөнгөн шингэн хүмүүс байна лээ. Өөрсдийгөө old boy, old girl гэж нэрлэцгээсэн нь их эгдүүтэй хөөрхөн санагдаж билээ. Тэр ч бүү хэл олон нийтийн номын санд хөгшчүүл их цуглардаг. Элдэв янзын ном уншиж байнга өөрсдийгөө хөгжүүлэхийг эрмэлздэг нь үнэхээр сайхан авууштай бас бахархууштай чанар.

Tuesday, July 5, 2011
Найддаг Монголоос Бүтээдэг Монгол руу
Хөгжил дэвшил рүү тэмүүлж байгаа Монголчуудаа уриалан дуудсан сайхан бичлэг учираас блогдоо оруулчихлаа. Би бүтээдэг Монгол болохийг хүсэж тэмүүлж байна, харин та аль Монгол болох нь зөвхөн өөрөөс чинь хамааралтай. Өөрчлөлтийг өөрөөсөө залуусаа.
Subscribe to:
Posts (Atom)